Санал асуулга

Та хаанаас хандаж байна вэ?

Гадаад улс
Хот
Аймаг
Сум
                 Үр дүн

Өмнөговь сумын газарын зураг

СУМ СҮЛД ДУУТАЙ БОЛЛОО
Тус сумын уугуул Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан Мягмарын Бямбажав үг, аяыг нь зохиож өөрийнх нь дуулснаар нийтийн хүртээл болсон "Намирын гол" дууг 2011 олны 12-р сарын 28-ны өдөр болсон сумын ИТХ-ын ээлжит 8-р хуралдаанаас тогтоол гаргаж Өмнөговь сумын сүлд дуугаар баталсан болно.
МУСТА М.Бямбажавын үг, ая

НАМИРЫН ГОЛ

Хадан дундуур харгиах
Хатан тунгалаг ус уу даа хө
Халил мөнгөн тэргүүтэй
Хайрхан цагаан шувуут минь ээ хө
Дахилт: Намирын гол намирын гол
Миний хоёр буурлын нутаг
Мянган эрдэнийн өлгий минь дээ хө
Намирын гол намирын гол
Миний хоёр буурлын нутгаар
Мяралзан урсдаг гол юмаа хө
Говь гатлан урсах
Гангийн дайтай мөрөн үү дээ хө
Газрын холоос санагдах
Ганцхан заяасан нутаг минь дээ хө
Дахилт
Тооноор өнгийх байцуудыг
Тольдон урсдаг гол уу даа хө
Тасын жигүүр цуцаасан
Яргайт, Ёлын уул минь дээ хө
Дахилт
СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Буцах

© 2013 Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын Тамгын газар

Вебийг хөгжүүлсэн Намир cервис