Санал асуулга

Та хаанаас хандаж байна вэ?

Гадаад улс
Хот
Аймаг
Сум
                 Үр дүн

Өмнөговь сумын газарын зураг

Мэндчилгээ

Монгол эх орны дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа Өмнөговь суманд төрж өссөн хийгээд уугуул иргэд, тус сумтай ажил, амьдралын холбоотой бүх хүмүүст сумын ИТХ, Засаг даргын зүгээс болон ажилсаг ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье .

Найлзаг модон чимэгтэй

Найман Намсрай хүрээлсэн

Насан жаргал цогцолсон

Намирын голын баруун дэнж дээр бидний ухаант өвөг дээдэс анх тулгаа тулж "Өлзийжаргалант уулын сум" нэртэйгээр одоогийн Өмнөговь сумын бат суурийг тавьж, гал голомтыг бадрааснаас хойш 90 жилийн тэгш ойтойгоо золгож байна.

Говь, хангай, хээр тал хосолсон өргөн уудам үзэсгэлэнт сайхан нутагтай Монгол төрийн сайд нарын өлгий, оюунлаг ард түмэн Өмнөговьчууд бидний цадиг түүх, ахуй амьдрал, ёс заншил, байгаль цаг уур, түүх соёлын дурсгалт газрууд, сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаа болон сум орны өдөр дутмын ажил амьдралтай холбоотой мэдээллүүдтэй цаг алдалгүй танилцах алтан боломжийг орчин үеийн дэвшилтэт технологи цахим хуудас та бидэнд олгож байна.

Эрхэм хүндэт Өмнөговьчууд та бүхэндээ энэ онд тохиох төрөлх сум үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэж, та бүхний хийморь лундаа дээшээ байж, санаж сэдсэн ажил бүхэн тэнь сэтгэлчлэн бүтэж Өмнөговь сум цэцэглэн хөгжиж үеийн үед мандан бадрахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Өмнөговь сумын

ИТХ-ын дарга

Б.Цэрэнпил

Засаг дарга

Р.Төмөрчөдөр

буцах

© 2013 Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын Тамгын газар

Вебийг хөгжүүлсэн Намир cервис